А.ОТГОНБОЛД( Эрүүл мэндийн дэд сайд асан) : ВАКЦИНЖУУЛАЛТЫГ БАЛБАЖ БОЛОХГҮЙ, НАМАЙГ БОЛ БОЛНО ОО.

2021-02-23  

Вакцины талаар монголчуудад өгөх зөвлөгөө)

Хүн төрөлхтөн халдварт өвчний эсрэг тэмцэх цорын ганц арга бол вакцинжуулалт гээд баталгаажуулсан. Гэтэл Монголчууд л маргасан, мэтгэлцсэн хэвээр. Популист үзэлтэй, нарцизм гэдэг өвчтэй, ямагт олны анхаарлыг татах хүсэлтэй, хэзээ нэгэн цагт УИХ- ын гишүүн болох санаатай , тийм " тэнэг" нэгэнд хандаж эмч хүний хувьд зөвлөгөө өгье.

"Ковид 19 " вакцин тариулах эсэх нь таны өөрийн шийдвэр. Түүнийг хүндэтгэж байна. Тэр шийдвэрээ өөртөө л хадгал, харин бусдыг хийлгэхгүй байхыг уриалах нь хүний эрүүл явах эрхэнд халдсан гэмт хэрэг болно. Мэдээж вакцин тариулахад хариу урвал өгөх, халуурах, бие өвдөх ... олон шинж тэмдэг дагалдана. Ямар ч вакцинд ийм шинж тэмдэг илэрдэг. Нэн ялангуяа хоёр дахь тунгийн дараа . Үүнийг өөрийн биеэрээ амслаа. Энэ бол харин дархлаа тогтож байгааг илэрхийлэх сайн шинж тэмдэг. Герман улсад эмнэлгийн ажилтан хариуцлага, тооцоо алдсанаас болж 5 хүнд хийх тунг 1 хүнд хийсэн 7 тохиолдол Германы Стралзунд хотод бүртгэгдсэн.

Гэхдээ вакцин хийлгэсэн хүмүүст ямар ч хүндрэл гараагүй. Өнөөгийн нөхцөлийг зарим мэргэжилтнүүд коронавирусыг дарах "дайн" гэж зүйрлэж байна. Нэгэнт дайн учраас " Хохирол, урвал" бол гарч л таарна. "Дайнд" оролцогч аль болох бага "хохиролтой, урвалтай "гарах нь чухал. гэхдээ ганц нэг тохиолдолд эм уусан ч архи уусан ч байдаг л зүйл. Өөрийн жишээнд тулгуурлахад, Герман Улсад вакцин тариулахын өмнө иргэдэд гарах хүндрэл, авах арга хэмжээний тухай танилцуулж, гарын үсэг зуруулан баталгаажуулж, бодох шийдвэр гаргах 10 минутын хугацаа өгч байна. Үүний эцэст вакцин тарьж байна. Үүнийг Монголд авч хэрэгжүүлмээр юм билээ. Анаагах ухааны "А " ч байхгүй, " Анатом- Физиологийн" ялгааг ч мэдэхгүй хүмүүстэй "Ам халж" бүү "доошоо" ор гэж ЭМЯ- ны залуу сайддаа зөвлөе. Мэс засал хийхээр төлөвлөсөн бол эргэлзэх зүйлгүй хий. Бага зэргийн цус гарах, хүндрэл тохиолдож л таараа. Харамсалтай нь, эрх мэдлийн төлөө "Бурхан"ы дүрд хувирахаас сийхгүй " Буг чөтгөрүүд " Монголд олширчээ. Ах дүүс минь, олдож л байвал Орос оронд хайртай нь Спутник вакцинаа, Хятад оронд хайртай нь Хятадад үйлдвэрлэсэн вакцинаа, Герман, Англи...хамаагүй олдож л байвал вакцинаа хийлгээ.. Мөхөх шатандаа орсон байсан Монгол үндэстнийг аварсан нэг зүйл бол Вакцин. Вакцинжуулалтыг балбаж болохгүй. Намайг балбаж бол болно оо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?