А.ЦОГЦЭЦЭГ( Эрүүл мэндийн сайд асан): ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭС ӨӨР ЗАМ БАЙХГҮЙ

2021-02-23  

Вакциныг хийлгэх нь зөв үү буруу юу гэж олон хүмүүс эргэлзэж байна. Эмч хүний хувьд ХИЙЛГЭХ НЬ ЗӨВ гэдгийг зөвлөе. Яагаад зөв талаар та нартаа цөөн ойлголтыг хүргэе.

НЭГ: ВАКЦИН ГЭЖ ЮУ ВЭ?

Вакцин гэж тухайн халдварт өвчний эсрэг хүнд өвөрмөц бөгөөд олдмол дархлааг тогтоох зорилгоор гаргаж авсан биологийн бэлдмэлийг хэлдэг. Өөрөөр хэлбэл тухайн өвчин үүсгэгч вирусээс нь химийн болон биотехнологийн аргаар гаргаж авдаг. Гурван төрлөөр үйлдвэрлэдэг. Үүнд:

1.амьд вакцин

2. үхүүлсэн вакцин

3. Химийн аргаар бэлдсэн вакцин өнөөдрийн хувьд энэхүү вакцин нь Ковид-19 вирусийн үүсгэгчээс нь БИО ТЕХНОЛОГИЙН аргаар амьд биш үхүүлсэн хэлбэрээр нь вирусийн РНК д суурилан гарган авч өвөрмөц дархлаа тогтоож өвчилөхгүй байх боломжийг олгож байна.

ХОЁР: ДЭЛХИЙ НИЙТ ВАКЦИНЫ АЧААР МАШ ОЛОН ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС ХҮН ТӨРӨЛХТӨНИЙГ ХАМГААЛЖ, СЭРГИЙЛЖ ЧАДСАН

Монгол улс дархлаажуулалтынхаа хувиар дэлхийд дээгүүрт ордог. Тийм ч учраас бидний үр хүүхэд бид олон олон халдварт өвчнөөр өвдөхгүй байгаа юм. Жишээ нь, 15 хүртлэх насандаа 7 өвчнөөс сэргийлдэг вакцин хийлгэдэг.

Вакцинжуулалтаас шалтгаалж халдварт өвчнүүдийн тархалт болон бууралт шууд хамаардаг нь харагддаг.Тэгвэл өнөөдрийн бидний хийлгэх гэж буй вакцин яг л үүнтэй адил юм.

ГУРАВ: ВАКЦИНЫГ ХЙИЛГЭХЭД АЙХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ. ХАРИН АНХААРАХ ЗҮЙЛ БИЙ

Тэр нь юу вэ гэвэл:

• Аливаа өвчний хурц үед нь хийлгэлгүй хүлээж илаарших эсвэл эдгэрсэн үед нь хийлгэх • Ковидоор өвдсөн үедээ хийлгэж болохгүй харин эдгэрсэнээс хойш хугацааны дараа хийлгэх

• Харшилтай хүмүүс хурц сэдрэл нь өгч байгаа буюу байнгын харшлын шокод ордог хүмүүс хийлгэхгүй байж болно.

• Бүх харшилтай хүмүүс хавтгайруулж хийлгэхгүй байна гэсэн үг биш гэдгийг анхаарах

• Байнгын дархлаа дарангуйлах бэлдмэл уудаг хүмүүс эмчийн заавраар хэргэлнэ.

• Харин та вакцин хийлгээгүйгээсээ болоод хайртай гэр бүлдээ цаашилбал нийгэмд хор хөнөөл учруулах аюултай гэдгээс чин сэтгэлээсээ болгоомжлох хэрэгтэй.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?