ЦЕЗАРЬ: ХЭР ЗЭРЭГ ХОЛ ЯВАХ НЬ " АТЛЕТИКО МАДРИД"-ТАЙ ӨНӨӨДӨР ХИЙХ ТОГЛОЛТООС ХАМААРНА

2021-02-23  

Том багуудын мөрөөдөл бол Аваргуудын Лигт түрүүлэх. Одоогоор энэ үзүүлэлтээр Испанийн Реал Мадрид тэргүүлж буй. Английн Ливерпуль, Германы Байер Мюнхен багууд ижилхэн 6 удаа энэхүү хүндтэй цомыг өргөсөн. Челси 2004 онд энэ цомыг өргөж байсан. Дахин өргөх цаг ойртож байна гэж харж байна. Английн багууд нийтдээ сайжирч, Английн хөлбөмбөгийн түвшин дээшилсэн нь ингэж хэлэх үндэс суурь болж байна. Бид Английн Премьер Лигт 5 -д жагсаж буй ч, аль ч багийг хожих чадалтай хэвээр. Энэ улиралд хүчээ үзнэ. Челси баг сүүлийн жилүүдэд Аваргуудын Лигт одгүй байсан явдалд цэг тавина гэж бодож байна. Сугалаа хүндхэн таарсан. Атлетико Мадрид бол Испанийн Ла Лигийг тэргүүлж буй нь хэнтэй учраа таарсныг тодотгож байна. Нягт хамгаалалт, аюултай сөрөг довтолгоо үзүүлдэг баг. Луйс Суарез, Феликс нарын сайн довтлогчтой. Дээр нь тэдний талбайд эхний тоглолт таарсан. Бидний хувьд хамгаалалтаа сайн хийж, бөмбөг эзэмшилтээ дээшлүүлж, сөрөг довтолгоог хийж, гоолын боломжийг аль болох олон удаа бий болгох тактикийг баримтлана. Айлын довтлогчдыг 16 луу оруулахгүй байх, чөлөөтэй цохих боломж олгохгүй байх талаар багаараа ажиллана. Юу болохыг өнөө орой л үзье гэж Челси багийн ахлагч Цезарь хэллээ.

 

Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?