ДИЕГО СИМОНЕ: ЛУИС СУАРЕЗ БОЛ БУРХНЫ БЭЛЭГ

2021-02-23  

Атлетика Мадрид баг азтай. Бурханд бидэнд хишгээ хайрласан. Тэр нь Луис Суарез юм. Бид өнөөдөр Ла Лигийг тэргүүлж буй. Суарез 16 гоолтойгоор мэргэн буучдыг хошуучилж буй. Түүнийг аваргуудын Лигт сүүлийн дөрвөн жил нэг ч гоол оруулаагүй гэж шүүмжилж буй. Гэхдээ өнөө орой үүнд цэг хатгана гэдэгт би итгэлтэй байна. Бид талбай дээрээ тоглож чадахгүй ч, Бухарест хотод зочдоо хүлээн авна. Суарез бол гоол оруулагч биш, багаа хошуучлагч, манлайлагч. Айлын хүчийг сулруулагч ийм тоглогчтой байхад бид урагшилна гэдэгтээ итгэлтэй. Өрсөлдөгч маань хүчирхэг, дасгалжуулагч нь сүрхий гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Томас бол Парис Сан Жермен багийг анх удаа Аваргуудын Лигийн финалд хүргэсэн чадварлаг дасгалжуулагч. Тоглолтыг үзээрэй. Бид юу хийж чадахаа үзүүлнэ. Хариу тоглолт осолтой. Тиймээс асуудлыг эхний тоглолтонд л шийдвэрлэхийг хичээнэ гэж Диего Симоне хэллээ.

Намайг 34 нас хүрсэн. Хөгширсөн. Барса-гийн ритмийг гүйцэхгүй гэж хэлсэн нь Барселона багийн орхих гол шалтаг болсон. Дургүй ч хүрсэн. Би Барселона багт сүүлийн 6 улирал тоглосон. Улирал бүрт 20 гаруй гоол оруулж байсан. Үзүүлэлтээрээ Мессигийн ард. Гэтэл тийм хэл яриа гаргасанд уур хүрсэн. Одоо тэгээд хар л даа. Хэн Барселонагийн түвшинд тоглож чадаж байна? Тэд дөнгөж л 3-д жагсаж байна. Харин бид хүснэгтийг тэргүүлж байна гэж Суарез ВВС спортод ярилцлага өглөө.

Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?