АТЛЕТИКО МАДРИД ХҮНД ЦОХИЛТ АВЛАА

2021-02-24  

Хүндхэн тоглолт болно. 50:50 хувийн шанс, аль аль багт нь бий. Арагшаа биш, урагшаа харж тоглоно. Челсигийн хувьд хүчирхэг, дээр нь дасгалжуулагчаа сольсноос хойш нэг ч хожигдолгүй яваа. Томас Тучелийн хувьд очсон баг бүрээ өөд нь татдаг чадварлаг дасгалжуулагч. Бид болгоомжилж байна гэж Бухарест хотод ирснийхээ дараа Атлетико Мадрид багийн дасгалжуулагч Диего Симоне хэлсэн.

Харин Томас Тучель:- Атлетико Мадрид багтай хасагдах шатанд таарлаа. Энэ бол Европын шилдэг багийн нэг. Испанийн Ла Лигийг тэргүүлж буй баг. Гэхдээ айх эмээх зүйл алга. Сайн багтай эрт таарсан нь сайн хэрэг. Бид олон өөрчлөлтийг багтаа хийсэн. Түүнийхээ зөв бурууг бас шалгах цаг болжээ. Энэ бол нэг ёсны шалгалт. Хэн хожно гэдгийг хэлэхэд эрт. Гэхдээ л бид хожихын төлөө бүхнийг хийх болно гэж тэмцээн эхлэхээс 8 цагийн өмнө Хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хэлсэндээ хүрлээ.

Ийнхүү Челси баг сүүлийн 8 жилд давж чадахгүй байсан Аваргуудын Лигийн хасагдах шатны эхний шалгалтаа амжилттай өглөө. Хариу тоглолтонд тэнцэхэд л Челси баг дараагийн шатанд шалгарах боломжтой боллоо.

 

Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?