ПЕП ГВАРДИОЛЛА: БИДНИЙ ДОВТОЛГОО СУЛХАН ХЭВЭЭР БАЙНА

2021-02-26  

Бүхэлд нь дүгнэвэл, тоглолтыг бид хяналтандаа байлгаж чадсан. Гэхдээ л , довтолгооны хэсэг тэгтлээ хурц байж чадаагүй нь бидний сул тал боллоо. Тиймээс айлын талбайд, ялангуяа хаалгачийн өмнөх 16 -метрийн талбай доторхи тоглолтоо сайжруулах шаардлагатай байгаа нь дахин анзаарагдлаа. Хэрвээ бид урагшилья, Аваргуудын Лигт түрүүлье л гэж бодож байгаа бол довтолгоогоо улам аюултай, үр дүнтэй болгох хэрэгтэй. Энэ удаадаа хожил байгуулж, дараагийн шатанд шалгарах алхмаа хийсэн нь чухал. Гэхдээ М- Глабадрах бол бидний гол өрсөлдөгч огт биш гэдгийг мэднэ. Урагшлах тусам өрсөлдөгч чангарна гэж Пеп Гвардиолла хэллээ.

- Энэ улиралд бурхан тэнгэр биднийг ивээнэ гэдэгт итгэж байгаа. Өмнө нь хоёр улирал дараалан Тоттенхэм, Ливерпуль багтай таарч хожигдсон. Энэ жил бид урьд өмнөхөөс илүү сайн байгаа гэж уг тоглолтын 29 дэх минутанд эхний гоолыг оруулсан Бернард Силва хэллээ.

 

Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?