ЗИДАН: ЧУХАЛ ХОЖИЛ БАЙГУУЛЛАА

2021-02-26  

Энэ бол амаргүй тоглолт байлаа. Хэдийгээр 17 дахь минутаас хойш 80 орчим минут нэг тоглогч илүүтэй тоглосон ч арай чамай гэж нэг гоол оруулж дөнгөлөө. Аталанта бол биеийн хүчний бэлтгэл сайтай, ядарч цуцахыг үл мэдэх, нягт хамгаалалттай баг юм. Ямарч гэсэн айлын талбайд гоол оруулж, хожил байгуулна гэдэг бол дараагийн тоглолтыг маш их хөнгөвчилж өгч байна гэж Зидан хэллээ.

Реал Мадрид улирлын гараагаа тун тааруухан эхлүүлсэн. Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтонд анх удаагаа сүүл мушгиж үзсэн. Гэвч хэсгийн сүүлийн бүх тоглолтыг хожсоноор, хасагдах биш, бүр хэсгээ тэргүүлж нэгээр, нэгээр шалгарсан. Ла Лигийн гараа ч мөн л тааруухан байсан. Харин сүүлийн 4 тоглолтыг дараалан хожсоноор Атлетико Мадрид багийн ард, гурван онооны дутуутай тулж ирсэн. Өөрөөр хэлбэл Реал Мадрид дахин сэргэж буй хэлж болно. Ямар ч гэсэн Испанийн багаас ганцаараа Аваргуудын Лигийн шигшээ наймд үлдэх баг болж байна.

 

Э.ЛХАГВА
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?