АНГЛИЙН ЛЭЙСТЭР СИТИ БАГ ЕВРОПА ХАСАГДЛАА

2021-02-26  

 

Чехийн "Слава Прага" багийг талбай дээрээ хүлээн авсан Лэйстэр Сити баг 0:2 -ээр хожигдсоноор энэ улирлын Европа Лигийн орхилоо. Өмнөх тоглолтонд 0:0-ээр тэнцсэн Лэйстэр Сити багийн хувьд ямар ч үнийн дүнгээр хожсон бол шилдэг 16-д шалгарах байлаа. Ийнхүү Европа Лигт тоглож буй Английн 4 багаас хамгийн түрүүнд Лэйстэр Сити хасагдлаа.

 

Английн багаас хамгийн сайн тоглосон нь Тоттенхэм боллоо.
Тэд Австрийн Вольксбург багтай хийсэн хоёр тоглолтонд нийт 8 гоол оруулж шилдэг 16-д үлдлээ.

 

Тоттенхэмийн араас Манчестер Юнайтед болон Арсенал багууд шалгарлаа.
 
Манчестер Юнайтед өрсөлдөгчийн талбайд оруулсан 4 гоолын зөрүүгээр ялалт байгууллаа. Өөрийн талбайд хийсэн хариу тоглолтонд тэд гоолдож чадалгүй эвийн гэрээ байгуулав.
Энэ улиралд Европа Лигт түрүүлж байж ирэх улиралд Аваргуудын Лигт зодоглох хүндхэн даалгавартай учирсан Арсенал баг Португалийн Бенфика багийг өвдөг сөхрүүлллээ.
Ийнхүү Английн Тоттенхэм, Манчестер Юнайтед, Арсенал багууд Европа Лигийн шилдэг 16-д шалгарлаа.

 

Э.ЛХАГВА
 
 
 
 

 

 
 
 
 

 

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?