Премьер Лигийн сүүлийн 5 тоглолтонд хожигдож, фэнүүдийн уур хилэнг бадраасан Жозе Моурино хэлсэндээ хүрч цом өргөвөл түүний нэр хүнд Хойд Лондонд өсөх болно. Премьер Лигт олигтой явахгүй байгаа ч, Жозе Моуриногийн удирдлага дор Английн энэ Карабао цомын финалд шалгарсан. Ялалт байгуулбал Тоттенхэм баг 13 жил үгүйлэн санаж буй цомоо өргөх юм. Түүнчлэн Европа Лигийн шигшээ 16-д шалгарсан. - Бидний хүсэн хүлээж байсан тоглолтыг хөвгүүд маань үзүүллээ. Маш чухал хоёр хожил. 8 гоол. Хэн нэгнийг онцлохыг хүсэхгүй байна. Бүгд л магтаал хүртэх эрхтэй гэж ВВС спортод ярилцлага өгөхдөө онцоллоо. Европа Лиг бол Тоттенхэм багийн цом өргөх хоёр дахь боломж. Тэр тохиолдолд ирэх улиралд Аваргуудын Лигт Тоттенхэм зодоглоно.
Европа Лигийн хасагдах шатанд шалгарсан Италийн Ром, Голландын Аякс, Украины Динамо, Германы Хоффэнхэйм, Испанийн Вилльярил, Английн Тоттенхэм, Манчестер Юнайтед, Арсенал зэрэг 16 багийн оноо өнөө шөнө болж өнгөрнө. - Бидэнд аль ч баг таарсан ялгаагүй. Бүгдийг нь ялж л байж аварга болно гэж Жозе Моурино хэллээ.