ПЕП ГВАРДИОЛЛА: ҮРГЭЛЖ ХОЖНО ГЭЖ БАЙХГҮЙ, СПОРТ БОЛ УНАЛТ, СЭРГЭЛТ ХОСОЛДОГ

2021-03-01  

Манчестер Сити багийн шинэ рекордыг тогтоолоо. 20 тоглолт дараалан хожигдсонгүй. Оноо алдсангүй. Үүний хүчинд бид Премьер Лигийг 12 онооны илүүтэйгээр хошуучилж байна. Нэг өдөр хожигдох нь тодорхой. Гэвч бид хожигдоно гэдэг сэтгэл зүйг таягдан хаясан. Тиймээс ямар ч багийг бид буулган авч чадаж байна. Тоглолтын явцад гоол алдаж болно. Энэ бол хожигдол биш. Тоглолт бүр үнэ цэнтэй. Бид Карабао цомын финалд шалгарсан. Аваргуудын Лигийн шилдэг 8-д үлдсэн. Премьер Лигийг хошуучилж байна. Хамгийн гол нь формоо хадгалах нь чухал гэж Пеп Гвардиолла хэллээ.

68 дахь минутанд Стонесийн оруулсан гоолын ачаар тэд ээлжит хожлоо авч, тэргүүллээ улам урагшлуулж чадсан.
 
 
 
Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?