ЭМЧ НАРТАА ИТГЭХГҮЙ БОЛ ХЭНДЭЭ ТЭГЭЭД ИТГЭХ БИЛЭЭ?

2016-05-20  

Монголд олон сайхан эмнэлэг нээгдсэн ч эмчилгээ нь сайжрахгүй л байна гэнэ. Grand med эмнэлэгт хөлөөрөө гишгэж орсон хүн хоёр ч хонолгүй бурханы оронд морилжээ гэж Чухал.мн-д бичсэнийг уншаад эмзэглээд өнгөрсөн. 27 настай байсан гэнэ тэр залуухан эмэгтэй. Шалихгүй эмчилгээ хийлгэхээр 5 сая төгрөг төлөөд хорвоог орхисон тухай бичсэн байсан. Интермед эмнэлгийн тухай хүмүүс бичдэггүй. Тэнд эмчлүүлсэн хүн их хэмжээний мөнгө төлдгийг бүгд мэднэ. Харин эмчилгээ нь гайхалтай болоогүй мэдээлэл бас бий. Сонгдо эмнэлэг гэж бас нэг үнэ нь тэнгэрт хадсан эмнэлэг бий. Оношлогоо дээрээ асуудалтай гэж үйлчлүүлэгчид нь гомдоллодог. Сайхан байртай, сайн багаж хэрэгсэл, тоноглолтой , үйлчилгээ шуурхай ийм л эмнэлгүүдийг бий болгожээ. Харин эмчилгээ нь санасанд хүрдэггүй. Ийм л байна, эрүүл мэндийн салбарын шинэ дүр төрх. Сургууль ямар байх нь тийм ч хамаатай зүйл биш, хамгийн гол нь заах арга сайтай сайн багштай байх ёстой л гэдэг. Түүн шиг эмнэлэг гял цал байх нь чухал биш, эмчилгээ нь сайн байх ёстой. Чадвартай, мэдлэгтэй эмчтэй байх ёстой. Манайд олон сайн эмч байна. Шүдний Дорж, ЭХО-ний Сонин, Нүдний Бүрнээ, Чих хамар хоолойн Оюунчимэг, Тархины Хайрулла, Арьсны Цогцэцэг, Эмэгтэйчүүдийн Пүрэвсүрэн, Отгонболд гээд. Хамгийн сайн эмнэлэг нь 1,3-р эмнэлэг, тэнд л очвол эдгэнэ гэж Монголчууд итгэдэг. Эмчдээ итгэхгүй бол өөр хэндээ ч итгэх билээ? Гэхдээ л мэс засал гэхлээр асуудал үүсэх талтай. Саяхан зохиолч С.Пүрэв гуай 3-р эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Чихрийн өвчин нь даамжирсан тул хөлийг нь нарийн гуяар тайрах эмч нарын зөвлөгөөний шийдвэр гарсан гэдэг. Тэгээд бас болоогүй, нөгөө хөлийг нь ч тайрах шаардлагатай гэж өвчтөндөө дуулгасан байдаг.

Энэ тухай өвгөн ах маань биднийг эргэж очиход дурслаа. Гадагшаа явахад зардал өндөр тул хөлөө тайруулахтайгаа эвлэрсэн түүнийг зохиолч нөхөд нь аварсан тухай түүнээс дууллаа. Аз нь ч ивээжээ. Хөл тайрах хагалгаа хийх өдөр эмчийнх нь аав нь нас барж таарсан тул хагалгаа өөрийн эрхгүй хойшилсон. Өөр эмчээр хагалгаа хийлгэх тухай яриа өрнөж байх үед зохиолч Д.Энхболд, Д.Нямаа нар Пүрэв баавайг эргэж, хөлөө тайруулж болохгүй гэж ятгасан байна. Тэд манай өрөөнөөс гарангуутаа шуугиулсан. Олны хүч гэдэг чинь ямар агуу юм бэ? гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Тэд гарангуутаа фэйсбуук-ээр зар тарааж, хандив цуглуулж, номыг маань хэвлүүлж, түүнээ борлуулж, эмчилгээний зардлыг нь босгосныг Пүрэв ах шагшран ярьж суулаа.

Ах маань хэзээ ч гуньж гутардаггүй хэвээрээ, биднийг харж баясан чин сэтгэлээсээ инээж байхыг нь харахад сэтгэл хөдлөхгүй байж чадсангүй. Билигсайхан яруу найрагчдаа баярлалаа. Хятад руу, Цэргийн эмнэлэгт хэвтэхэд нь, Болор цомыг шуугиулагч яруу найрагч Билигсайхан тусалсан байна. Тэр танилаараа дамжуулан Бээжин хот дахь цэргийн эмнэлэгтэй холбогдож, эмчилгээ хийлгэхээр болжээ. Бидний хэдэн сэтгүүлч, зохиолч нөхөд Бээжинд ирсэн завшаанаа ашиглаж, хөтөлбөрөө өөрчилж Пүрэв баавайгаа эргэхдээ энэ бүхнийг сонсож суулаа. Монголдоо үлдсэн бол яанаа л гэж түгшиж суулаа. Хоёр хөлийг нь нарийн гуяар нь тайрсан байна гэж төсөөлөхөд хүнд байлаа. Амьсгал авахад ч хүнд. Гэтэл хөлөө тайруулах ах маань дөрвөн хуруугаа л тайруулсан байх юм. Тэгээд л болоо. Эмчилгээ нь гайхалтай зохижээ. Сэтгэл санаа нь ч өөдрөг, зохиолч нөхдөдөө, уншигчдадаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлж сууна. Тайрах тухай яригдсан нөгөө хөл нь ч сайхан эдгэснийг өвөөгөө сахиж буй ач хүү нь тайлбарлалаа. Хүн ажил төрлөө алдаж болно. Харин эрүүл мэндээ л алдаж болохгүй. Эрүүл мэндээ алдахгүйн тулд сайн эмч, сайн эмчилгээ л хэрэгтэй аж. Хятадад байх хугацаандаа эндхийн ард иргэдэд битүүхэндээ атаархаж л явлаа. Гэхдээ эмч, эмчилгээгээрээ алдартай Цэргийн эмнэлэгт Монголчуудыг эмчилдэг гэж бодохоор бага ч гэсэн сэтгэл онгойлоо. Бүгдийг гадагшаа яв гэж хэлж чадахгүй. Гэхдээ л зөв сонголтоо хийх хэрэгтэй юм байна гэж санагдлаа. Хэзээ бид чинь ингэж сэтгэл уужуу эх орондоо амьсгалах вэ? Хэлээд өгөх хүн байна уу? цаана чинь.

 

 

Ц.ЭНХБАТ Хятад улс, Бээжин хот, 2016 оны 5-р сар

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Ямар азаар энд хагалгаанд орсонгүй вэ? 2016-05-21
Зочин:Хөл ямар үнэтэй вэ? Тэгээд бодохоор манайхан хүнийг хайрлаж бг юм уу? Тайрна л гэнэ, огтлоно л гэнэ 2016-05-21
Зочин:Зохиолчдодоо баярлалаа 2016-05-21
Зочин:Манай эмч нарын мэдлэгээс гадна хүнийг оношийг нь зөв олоод эмчилье гэсэн сэтгэл хамгийн их дутагдалтай санагдсан. Улсын эмнэлэг, Гранд мед, Интермэд, Сонгдо бүгдэнгээр нь явлаа. 2016-05-23
avilgach:Чихрийн шижин өвчин зөв хоол идвэл 100% эдгэрнэ. 2016-05-31
ХАНГАЙН ХҮҮ:хамгийн гол нь манай эмч нар гадаад хөгжилтэй орны эмч нарын цалин пүнлүү, техник технологиор харж ярьдаг. Тэнд ямар нөхцөл, ямар хөгжил, ямар хүмүүсийн орчин байгаа билээ? манайд ямар нөхцөл байгаа билээ? түүнийг эргэцүүлж хөрсөн дээрээ сэтгэх хэрэгтэй байгаа юм шүү. Уг нь манай эмч нар орчин үет эйгээ хөл нийлж л байгаа бололтой. Хамги йн гол нь хаана ,ямар улс орон , ямар нөхцөлд өөрөө эмч байгаа гэдгээ ухаарах нь л чухал байна. Эмч нараа жаахан хичээж байвал зүгээр шүү 2017-04-23
зочин:манай эмч нар үнэхээр сэтгэлгүй,мэдлэггүй,,, 1,3,хавдар,халдвартаар явсан,бүх шинжилгээнүүдээ үзүүлээд байхад ямар нэг дүн шинжилгээ хийж,эмчилье гэсэн өчүүхэн ч сэтгэлгүй, аль нэг тийш өөрөөсөө л холдуулсан үнэн арчаагүй,зүгээр нэг цагаан халад өмссөн алуурчид,тэгээд бас урдаа бөхөлзүүлэх, ашиг хонжоо харсан,,,хувалзнууд Хүн өвдөж,туйлдаж байвал эмч нарын бизнес цэцэглэж,,,, 2017-06-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?