ЗУНЫ ОЛИМП БОЛОХ УУ ?

2021-03-02  

Өнгөрсөн долоо хоногт Олимпийн бамбар ассан байна. Энэ зураг дээрх япон эмэгтэй олимпийх бамбарыг нэг л эргэлзэнгүй харах аж. Яг одоогоор Зуны Олимп болно гэдэгт япончуудын дийлэнх нь эргэлзэж байгааг судалгааны дүн харуулсан.

Японы ард түмний 45 хувь нь татгалзаж, 40 хувь нь дэмжиж, санал хуваагдсан. Олон улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Бах:- Олимпийн наадмыг хийх нь зөв гэж шахаж буй. Харин эцсийн шийдвэр хэзээ гарах вэ? гэдэг нь асуудал юм. Японы зүгээс Олимпийн Хорооны даргаа саяхан сольсон. Олимп зохион байгуулах бэлтгэл бүрэн хангагдсан. Гагцхүү Олимпийг үзэгчтэй хийх үү, үзэгчгүй хийх үү? гэдгээ л шийдэх үлдсэн гэж мэдэгдээд буй. Хэрвээ энэ оны 5 дугаар сарын 1 гэхэд эцсийн шийд гарахгүй аваас Олимп шууд цуцлагдах журамтай юм байна. - Ямар ч тохиолдолд тамирчдын бэлтгэлийг тасалдуулахгүй байхыг Олон улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Бах Үндэсний олимпийн Хорооны дарга нарт үүрэгдсэн. Олимп эхлэхэд 4 сар гарны хугацаа л үлдлээ.

 

Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?