Хөвгүүдийнхээ тоглолтоор сэтгэл туйлын хангалуун байна. Өнгөрсөн улирлын аварга багийн талбайд зочилж, ялалт байгуулснаар маш чухал 3 оноог халаасаллаа. Тэгснээр бид Ливерпуль багийн өмнө орж дэвшлээ. Энэ бол ирэх улиралд Аваргуудын Лигт тоглох боломжоо нээж буй маш чухал алхам. Софтхамптон багтай тэнцэж 2 оноог алдаагүй бол бүр урагшлах байсан юм гэдэг харуусал ч мартагдаагүй. Ерөнхийдөө баг дажгүй. Довтолгоо, хамгаалалт аль аль нь жигд сайн байгаа. Тоглогчид ч бие биеэ сайн нөхөж байгаа нь тоглолтын амжилтын суурь болж байна. Би Челси багт ирснээс хойш л энэ багт ууссан. Тоглогчидтойгоо нэг болж чадсан. Тоглогчдын хандлага ч маш зөв эерэг байна. Ийм багийн удирдах болсондоо өөрөөрөө ч бахархах сэтгэл төрж байна гэж Томас Тучель хэллээ.
- Чельси баг Томас Тучелийн удирдлага дор 10 тоглолт хийж, хожигдол гэдгийг амсалгүй урагшилсаар хүснэгтийн 4-д бичигдлээ. Тэд мөн Аваргуудын Лигийн хасагдах шатны эхний тоглолтонд Атлетико Мадрид багийг талбай дээр 0:1-ээр хожиж, маш том давуу тал үүсгэж чадсан. Чельси багийн удирдлага болон фанатууд нь Лампардийг халж, Тучелийг томилсон нь цагаа олсон зөв шийдвэр байжээ гэж үзэх болжээ.
Э.ЛХАГВА