ПЕП ГВАРДИОЛЛА: ГАРАА МАШ ТААРУУХАН БАЙСАН

2021-03-05  

Улирлын гараа дэндүү муу байсан. 8- хан оноотой. Сүүлийн 7 тоглолтын 2-д нь хожигдож, 5-д тэнцсэн үе байсан. Зул сарын баярын өмнөхөн 1:1-ээр Вест Бромтой багтай тэнцсэний дараа багаараа хуралдсан. - Багийн тоглолт сэтгэлд хүрэхгүй байна. Баг таалагдахгүй болов. Багийн хандлага ч буруу тийшээ эргэжээ. Бид яаж тоглож ёстойгоо умартсан байна. Тиймээс би та нарт хөлбөмбөгийн " Цагаан толгой"-г эхнээс нь заая. Би та нарыг танихаа больж гэж ууртайхан хэлж, багийн хандлагаа өөрчилснөөс хойш бид дээшилсэн гэж ВВС-д хэлсэн байдаг.

Тэд тойргийн сүүлийн тоглолтыг 4:1-ээр хожиж, дараалан 22 хожсон цувралаа ахиулсан. Тэд дахин нэг хожиж чадваас Бундеслигийн аварга Байер Мюнхен багийн хожигдолгүй 23 цувралын рекордтой тэнцэх юм. Тэд одоогоор Премьер Лигийг итгэл төгс ганцаараа хошуучилж явна. Энэ улиралд Манчестер Сити баг цом өргөнө гэдэгт эргэлзэх мэргэжилтэн байхгүй болсон.

 

Д.БАТЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?