СОЛКЖАЙЕР: СИТИ БОЛ ГАР ХУМХИЖ СУУГААД ОНОО БЭЛЭГЛЭДЭГ БАГ БИШ

2021-03-09  

Бид айлын талбайд зочлон тоглохдоо нэг ч хожигдолгүй яваа рекордоо хадгалж чадлаа. Манчестер Ситиг хожих нь чухал байсан. Түүнийгээ л хийлээ. Хэдийгээр хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж буй ч, Манчестер Ситиг хожсон ч, Премьер Лигт түрүүлнэ гэдэг бол биднээс холдсон асуудал. Тэд дэндүү тасарсан. Ганцхан л боломж бий. Үлдсэн тоглолтуудад тэд оноо алдаж, бид нэг ч оноо алдахгүй урагшилж чадвал л боломж бий. Гэхдээ Сити бол оноог зүгээр бэлэглэдэг баг биш. Тиймээс түрүүлнэ гэдэг асуудалтай. Бидний хувьд Европа Лигт амжилттай тоглохыг хүсэж байна. Ирэх долоо хоногт Италийн Милан багтай хасагдах шатны эхний тоглолт хийнэ. Энэ тоглолтонд л бэлдэж байна гэж Солкжайер хэллээ.

Маш чухал хожил авлаа. Эхний үед тэнцүү тоглосон. Хоёрдугаар үед бид илүү байж чадсан. Хэдийгээр дамжуулалтын тоогоор Манчестер Сити илүүрхэж буй ч, эцсийн үр дүнгээр бид давсан. Бид илүү олон боломжийг бий болгож байсан. Төгсгөлийг алдаагүй бол үүнээс ч олон гоол оруулж дөнгөх тоглолтыг үзүүлсэн гэж Бруно Фернандес хэлэв.

 

Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?