ИТАЛИЙН ЮВЕНТУС АВАРГУУДЫН ЛИГИЙГ ОРХИЛОО

2021-03-11  
 
Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:4-өөр тэнцсэн ч, айлын талбайд ( Ювентусын) оруулсан гоолын илүүгээр Португалийн Порто баг Аваргуудын Лигийн шилдэг найман багт шалгарлаа.
Анх удаа, 2004 оноос хойш Кристиано Роналдо Аваргуудын Лигийн шилдэг наймд үлдэж чадсангүй.
- Бид Роналдог буцааж зарах ёстой. Түүнийг гоол оруул гэж түүнд жил бүр 1 сая ам.доллар төлж байна. Тэр юу чаддагаа Аваргуудын Лигт л харуулах ёстой байсан. Тэр чадсангүй. Аваргуудын Лигийн цомыг өргөнө гэж 3 жил хүлээлээ. Одоо хангалттай. Тэр одоо Ювентуст хэрэггүй. Ювентус ч түүнтэй гэрээгээ цуцалж, мөнгөө үр ашиггүй зарцуулахаа зогсоох ёстой гэж Ювентусын ТУЗ-ын даргаар нэгэн цагт ажиллаж байсан Жиованни Соболи Италийн хэвлэлд ярилцлага өгөхдөө хэллээ.
Ювентус хасагдсанаар Аваргуудын Лигийн шилдэг наймд Италийн багийн үлдэх магадлал үгүй боллоо. Учир нь Лацио, Аталанта багууд аль аль талбай дээрээ хожигдсон. Тиймээс Италийн багийн найдвар тасарчээ.
 
Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 

 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?