ДОМОГТ МЕССИ БОЛОН БАРСЕЛОНА "БАЯРТАЙ"
2021-03-11

Талбай дээрээ 1:4-ээр хожигдсон Барселона айлын талбайд 1:1-ээр тэнцэж, " тайвширсан" болов. Нийт 7 гоол орсны 6 - г нь Мбаппе, Месси хоёр оруулсан байна (Мбаппе 4, Месси 2 гоол ).
Эхний хагаст бид тун тааруухан тоглолоо. Эхний дамжуулалтаа ч олон удаа алдлаа. Харин хоёрдугаар хагас бол арай дээр. Нийт тоглолтын хувьд авч үзвэл, сэтгэл дундуур үлдлээ. Гол нь Аваргуудын Лигийн шилдэг 8-д үлдэж , цомын төлөө тэмцлээ үргэлжлүүлэх болсон нь чухал гэж Парис Сан Жермен багийн шинэ босс Поччеттино хэлэв. Тэрбээр 2018-19 оны улиралд Тоттенхэм багийг Аваргуудын Лигийн финалд хүргэсэн амжилтаа энэ улиралд ч давтахад бэлэн. Бид алдаагаа засаж чадвал, Аваргын цомыг ч өргөнө гэж мэдэгдлээ.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа