КЛОПП: ЛИВЕРПУЛЬ АВАРГУУДЫН ЛИГИЙН ТОГЛОЛТООС ОЙРЫН ЖИЛҮҮДЭД ХАСАГДАХГҮЙ

2021-03-11  

Салах, Мане нарын гоолын ачаар Ливерпуль баг Аваргуудын Лигийн шилдэг найман багт шалгарлаа. Германы Лейпциг багийг 2:0-ийн харьцаагаар 2 дараалан хожсон Ливерпуль багийн дасгалжуулагч Клопп: - Бид энэ улиралд тааруухан дүн үзүүлж буй. Ирэх улиралд Аваргуудын Лигт Ливерпуль баг тоглох уу? гэдэгт зарим фэнүүд эргэлзэж эхэлсэн. Би нэг зүйлийг л хэлье. Ливерпуль ойрын жилүүдэд Аваргуудын Лигийн тоглолтоос хасагдахгүй. Бид Премьер Лигийн хүснэгтэд топ-4 -өөс хоцорч буй нь үнэн. Гэхдээ энэ багийн нөөц бололцоог дутуу үнэлж болохгүй гэж ВВС-д хэллээ.

Английн 3 багаас Ливерпуль баг шилдэг наймд хамгийн түрүүнд ийнхүү шалгарлаа. Энэ өдрүүдэд Манчестер Сити, Челси багууд Германы Мюнхений Глабадрах, Испанийн Атлетико Мадрид багуудыг хүлээн авна. Аль аль нь эхний тоглолтоо хожсон тул Английн багуудад давуу тал үүссэн.

 

 

Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?