ПЕП ГВАРДИОЛЛА: VAR ГЭЖ ЮУ ЮМ БЭ, ТҮҮНИЙГ ЮУНД АШИГЛАДАГ ВЭ?

2021-03-11  

Софтхамптон багийг талбай дээрээ 5:2 -оор бутниргэсний дараа Пеп Гвардиолла дээрх үгийг хэлсэн.
- Тоглолт 1:1-ийн харьцаатай үргэлжилж байхад Фоденийг айлын хаалгач хөлөөрөө дэгээдэн унагасан. Энэ бол илэрхий алдаа. Шүүгч хараагүй байж болно. Эргэлзэж болно. Гэхдээ л VAR ажиллаж буй шүү дээ. Үүнийг л засаж залруулах гэж энэ системийг нэвтрүүлсэн. Шүүгчдийн алдаа гарч л байдаг. Тэр болгонд би дуугардаггүй. Сүүлийн 5 жил би гомдоллож байгаагүй. Гэхдээ энэ удаагийн алдааг уучилж боломгүй. Яахав бид хожсон. Илүүрхэж, бүр. Нэгэн өдөр ямар тохиолдолд алдаа заах, заахгүйг бүх тоглогч, дасгалжуулагч нарт тайлбарлаж өгөх байх гэж найдъя гэж тэр үгээ төгсгөлөө.

 

Э.ЛХАГВА
 
 
 
 

 

 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?