ГУРВАН ШИРЭЭТЭЙ БИЛЬЯРДЫН ГАЗАР НЭГ ШИРЭЭГЭЭ Л АЖИЛЛУУЛНА

2021-03-14  

Үзвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг 70 хувь хумьж, 30 хувьд нь ажиллуулах шийдвэрийг УОК-оос гаргав. Энэ шийдвэрийг ирэх даваа гараг буюу 2021 оны 3 дугаар сарын 15- наас мөрдөж эхэлнэ.

Цар тахлын тархалтыг нэгдүгээр үе буюу ногоон, хоёрдугаар үе буюу шар, гуравдугаар үе буюу улбар шар, дөрөвдүгээр үе буюу улаан гэж өнгөөр тодотгож буй. Тэгвэл Монгол улсын нийслэл цар тахалд автсан байдлаараа УЛБАР ШАР буюу УЛААН-ы өмнөх шатанд дэвшжээ. Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан Улсын Онцгой Комисс хуралдаж (2021 оны гуравдугаар сарын 13-ны бямба гаригт ) үйл ажиллагааг хумих шийдвэр гаргалаа.

УЛБАР ШАР түвшинд шилжсэнээр сургалтын төвүүд, олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээг 10 хүртэл суралцагчийн дүүргэлттэй, спортын клуб, чийрэгжүүлэх төв, саун, бассейн, кино үзвэрийн газрууд багтаамжийнхаа 30 хүртэл хувьд үйлчлүүлэгч авч ажиллаж болох журам гарчээ.

Харин аялал зугаалга, жагсаал цуглаан, шашны зан үйл хийх, цахим тоглоомын газар, дэн буудал, Гандан, баар, диско, караоке, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг бүрэн хязгаарлажээ.

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 15-ны даваа гаригийн 06:00 цагаас эхлэн 2021 оны гуравдугаар сарын 29-ныг дуустал 14 хоногоор зогсоосон байна.

Нийслэл хотод дэлгүүр, эмийн сан зэрэг үйлчилгээний газрууд шөнийн 22:00 цагт хаалгаа барина.
2021 оны 3 дугаар сарын 25-наас 14 хоногийн хугацаанд 23:00-06:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах болсон байна. Зөвхөн Гал команд, түргэн, эмнэлэг, цагдаагийн машин л энэ цагт хөдөлгөөнд оролцох эрхтэй.
 
Хязгаарлалт тогтоосон энэ 14 хоногийн дээрх хугацаанд вакцинжуулалтыг эрчимжүүлнэ.
Тухайлбал ирэх долоо хоногоос 50-аас дээш насны 185 мянга гаруй, хөгжлийн бэрхшээлтэй 35 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулна. Үүний дараагаар 18-49 насны иргэдээ хамруулж, тавдугаар сар гэхэд Улаанбаатар хотын насанд хүрсэн нийт нэг сая иргэнээ вакцинд хамруулахаар төлөвлөжээ.
 
 
 
Э.ОТГОО
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?