ПЕП ГВАРДИОЛЛА: ТҮРҮҮЛНЭ ГЭЖ ХЭЛЭХЭД АРАЙ ЭРТ БАЙНА

2021-03-14  

Бид 30 тойргийн дараахь байдлаар 71 оноотой хошуучилж байна. Хоёрт жагсаж буй Манчестер Юнайтед багаас 17 оноо илүүтэй ч, тэд биднээс хоёр тоглолт дутуу явж буй. Энэ бол бодитоор тооцвол бид 11 оноогоор тасарсан гэсэн үг. Гэхдээ энэ оноо бол түрүүлнэ гэж хэлэх баталгааг зуун хувь өгөхгүй. Харин 3 тойргийн тоглолт үлдсэн байхад бид 11 онооныхоо илүүг хадгалж чадвал түрүүлнэ. Тоглолт бүр эцсийнх. Ийм л зарчмаар бид тоглолт байна. Хөлбөмбөг бол зөвхөн дамжуулалт, хамгаалалт биш. Довтолгоо зайлшгүй хэрэгтэй. Агуэро талбай дээрээ эргэж ирсэн нь бидний хувьд маш чухал. Тэр бас гоодож, биднийгээ баярлууллаа .

Энэ улиралд гэмтлийн улмаас огт тоглож чадаагүй Сэрхио Агуэро ийнхүү анхны гоолоо 11 метрийн торгуулийн цохилтоор нээлээ.
 
 
 
 
Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?