ХАКУКО ДАВААЖАРГАЛ 45 ДАХЬ ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ ЭРГЭН ИРЛЭЭ

2021-03-14  

Өвдөгний бэртлийн улмаас хоёр байр өнжсөн ёкузана Хакуко Токио хотын Ругоку Кокужикан ордонд эхэлсэн Гуравдугаар сарын башёд эхний даваагаа авлаа. Өдгөө 36 настай Даваажаргал энэ сарын 15 өдрийн барилдаанд түрүүлж чадваас 45 удаагаа цом өргөх юм.

Нэгэн удаа түрүүлж, озеки цол хүртэж байсан секиваке Тэрэнофужи энэ башёд дээгүүр амжилт үзүүлбэл озеки цолыг нь эргүүлэн олгоно гэж Сумо Бөхийн Холбоо мэдэгдсэн. Тиймээс 29 настай Тэрэнофужигийн хувьд энэ башёд түрүүлж чадахгүй байлаа гэхэд, цолоо эргүүлэн авах боломжтой юм.
 
Тэдгээрээс гадна нутгийн бөх Шоодай, Асаняама, Такакейшо нарын тус бүр нэг нэг удаа түрүүлсэн бөхчүүдийн бэлтгэл хангагдсан. Тэдний дундаас Шоодайг илүү сайн барилдана гэж сумо сонирхогчид дүгнэжээ. Гэвч Шоодай эхний өдрийн барилдаандаа өвдөг шороодлоо.
 

 

Ж.СҮХЭЭ
 
 
 
 

 

 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?