АРТЕТА: ТООН ҮЗҮҮЛЭЛТЭЭР БОЛ ЭХНИЙ ДӨРӨВД ОРОХ БОЛОМЖ БИЙ
2021-03-15

Тоттенхэм багийг талбай дээрээ 2:1-ээр илүүрхэн хожсоны дараа Артета дээрхи үгийг хэллээ
Энэ бол Арсенал баг тойргийн үлдсэн бүх тоглолтоо хожиж чадвал эхний 4-д бичигдэж, ирэх улиралд Аваргуудын Лигт зодоглоно гэсэн үг. - Бид хүснэгтийн 10-д бичигдэж буй ч урагшлах боломж маш их бий. Тоглолтын агуулга илэрхий сайжирсан нь ийм итгэл төрүүлж байна гэж Артета хэллээ.
Бид Арсеналыг "дээрээс харна". Яагаад гэвэл бид 7 оноо илүүтэй, тэдний өмнө яваа. Тэднээс 7 оноо дутуу яваа бол би " доороос нь харах" байсан гэж Арсенал- Тоттенхэм багийн тоглолтын өмнө Жозе Моурино хэвлэлийн бага хурлын үеэр " томорсон".
Тэгвэл тэр ууртай нь аргагүй цэнгэлдэх хүрээлэнг орхилоо. Тоттенхэм баг 0:1-ээр тэргүүлж явснаа хадгалж чадалгүй 2:1-ээр хожигдсон нь түүний уурыг ийнхүү хүргэв. Мөн түүний " сэхүүн" занг Артета болон Арсеналчууд дарлаа.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа