МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ОЛИМПИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ КАТАРЫН ДОХАГ ЗОРЬСОН

2021-03-15  

Энэ сарын 14-17 нд Катар улсын Дохо хотод зохиогдож буй Олимпийн эрхийн төлөөх тэмцээнд дэлхийн 51 улсын эрэгтэй 76 эмэгтэй 61 тамирчид оролцож байна. Тус Дэлхийн аваргын хүрэл медальт Англи улсын тамирчин Лиам Пичфорд, Африк тивийн аварга, Нигери улсын тамирчин Аруба Куадри, дэлхийн цомын 3 удаагийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт, Европ тивийн 6 удаагийн аварга, Беларусь улсын тамирчин Владимир Самсонов, Азийн Наадмын хүрэл медальт Энэтхэгийн Ашанта, Азийн аваргын хүрэл медальт Ираны Аламан Нашад нарын шилдэг теннисчид олимпийн эрх авахын төлөө оролцохоор хүрэлцэн очжээ. Тэмцээн шууд хасагдах системээр 7 өрөг тоглох бөгөөд эрэгтэй эхний 4, эмэгтэй 5 тамирчинд, нийтдээ 9 эрх олгох юм байна. Токио зуны олимпод оролцох эрх авахын төлөө Монгол улсын аварга Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ, спортын мастер Ж.Мөнхзориг, Б.Должинзуу нар дасгалжуулагч багш С Галбадрахын хамт Катарын Доха хотыг зорьсон байна.

 

 

Э.ОТГОО
 
 
 
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?