ТОКИО- 2020 ЗУНЫ ОЛИМПИЙН БАМБАРЫН БУУХИА ГАРААНААСАА ХӨДӨЛНӨ

2021-03-16  

2021 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Токио-2021 зуны олимпийн бамбар Японы Фукусима хотоос хөдөлнө. Тус бамбар Япон улсыг бүрэн тойрох юм. Олимпийн бамбарын буухиа нийтдээ 121 хоног үргэлжилнэ гэж Токио хот дахь Олимпийг зохион байгуулах хороо мэдэгдлээ. Цар тахал дэгдсэнтэй холбогдуулан олимпийн бамбарын буухиаг үзэгчидтэй хийхээр төлөвлөсөн байна. Харин Зуны олимпийг үзэгчтэй хийх асуудлыг Олимпийн зохион байгуулах хороо хэлэлцэж шийдвэрлэнэ гэж мэдэгдлээ. Одоогоор гурван хувилбарыг хэлэлцэж эхэлжээ. Эхнийх нь үзэгчидтэй хийх. Хоёр дахь нь зөвхөн Япон улсын иргэдийг л цэнгэлдэх хүрээлэнд нэвтрүүлэх. Гурав дахь хувилбар нь, огт үзэгчгүй. Энэ гурван хувилбарыг хэлэлцэж, ойрын хугацаанд шийдвэрээ танилцуулна гэж Токио хот дахь Олимпийн Хорооны төлөөлөгч мэдэгдлээ.

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?