КЛОПП: САЛАХ, МАНЕ ХОЁР ЦУЦЖЭЭ

2021-03-16  

Манэ, Салах хоёрыг харахаараа өрөвдөх, хайрлах сэтгэл давхацна. Робертсон ч мөн ижил. Эд нар бол сүүлийн 2 улиралд багтаа амжилт авчрахын төлөө бүх хүчээ шавхсан. Ядарсан, бүр цуцсан. Эдгээр тоглогчдыг нөхөх, үүрэг ачааг нь нуруундаа үүрч хүргэж тийм тоглогч хараахан даа төрөөгүй л байна. Салах бол Премьер Лигийн шилдэг довтлогч. Тэр өнгөрсөн улирлын амжилтаас хол дутуу яваа ч Премьер Лигийн мэргэн буучдыг хошуучилсан хэвээр. Бид ямар ч гэсэн Аваргуудын Лиг болон Премьер Лигийн цомыг дараалан өргөж чадсан нь эдгээр тоглогчдын гавьяа зүтгэл юм. Энэ улирлыг яаж ийчихээд давчихвал дараа улирлаас бид сэргэнэ гэж Клопп хэллээ. Тэд сүүлийн тойрогтоо Волверхэмптон багийг чадан ядан хожиж, 3 оноо халаасаллаа.

 

 

Э.ЛХАГВА
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?