ПЕП ГВАРДИОЛЛА: ЕВРОПЫН ХӨЛБӨМБӨГИЙН ТАВЦАНД ХИЙЖ ГҮЙЦЭЭХ ЗҮЙЛ ИХ БАЙНА

2021-03-18  

Аваргуудын Лигийн цомыг л өргөж бидний магнайг тэнийлгээрэй гэж Манчестер Сити багийг удирдах анхны өдрөөс л надад захисан . Энэ бол миний үүрэх, өргөх хүнд ачааны нэг мөн. Гэхдээ цомын тухай би тэгтлээ их бодохгүйг хичээж байна. Энэ цомыг өргөх цаг нь ирсэн л бол Та өргөнө. Үгүй бол чадахгүй. Юуны өмнө би тоглолтондоо л анхаарч байна. Хоёр дахь нь дахиад л тоглолт юм. Шигшээ дөрөвдүгээр үлдэх юмсан гэж хүсэхгүй байна. Ердөө л өмнөх тоглолтоо сайн тоглож, учраа бүрээ хожих тухай л бодож байна. Хэт их зүйлийг бодохоос өөрийгээ ч, тоглогчдоо ч чөлөөлөх бодлого баримталж буй. Та хэт их зүйлд шаналал, юу хийхээ ч мэдэхээ больдог осолтой. Энэ бол яг одоо миний барьж буй гол шугам . Энэ улиралд бид сайн байгаа. Премьер Лигийг ч хошуучилж буй. Сүүлийн 2 улирал дараалан шигшээ наймд үлдэж чадаагүй саадыг ч амжилттай давлаа. Тоглолтоо л сайн хийж чадвал Премьер Лигийн ч, Аваргуудын Лигийн ч цомыг өргөхөд ойрхон байна.

 

Э.ЛХАГВА
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?