ДАВААЖАРГАЛ БЭРТЛИЙН УЛМААС БАШЁГ ОРХИЛОО

2021-03-18  

Монгол гаралтай, Япон үндэстэн, 36 настай сумогийн их аварга өвдөгний бэртлийн улмаас хаврын башёг орхилоо гэж Japan times сонинд бичжээ. Баруун өвдөгний нь бэртэл сэдэрсэн тул хагалгаанд орох шаардлагатай боллоо гэж дэвжээний багш Мяагино хэвлэлд ярилцлага өгөхдөө тодотгосон байна. Хагалгааны дараа сэргээгдэх эмчилгээ хийх бөгөөд, долдугаар сараас нааш дэвжээнд гарч чадахгүй гэж нэмж хэллээ. Их аварга өнгөрсөн наймдугаар сард өвдөгний хагалгаанд орж байсан байна. Хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сард их аварга Хакухо 44 дэх удаагаа түрүүлж цом өргөж байжээ.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?