МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД АНХ УДАА ОЛИМПИЙН ЭРХ АВЛАА

2021-03-19  

Катарын Доха хотод зохиогдсон Олимпийн эрх олгох тэмцээнээс Монголын ширээний теннисний тамирчин, Олон улсын хэмжээний мастер Э.Лхагвасүрэн (эр), спортын мастер Б.Болор-Эрдэнэ (эм) нар Токио-2020 зуны олимпод оролцох эрхээ өчигдөр авлаа. Лхагвасүрэн, Болор-Эрдэнэ нар олимпийн эрх авснаар Монголын ширээний теннисчид түүхэндээ анх удаа Олимпод оролцох болж байна.
Зүүн Азийн орны гол төлөөлөгч Хятад, Өмнөд болон Хойд Солонгос, Гонконг, Тайваны теннисчид тив, дэлхийн аваргаас Олимпод оролцох эрхээ авсан байсан тул Зүүн Азийн бүсийн үлдсэн хоёр эрхийн төлөө Монголын теннисчид өөр хоорондоо өрсөлдсөн юм. Тус шалгаруулалтанд олон улсын хэмжээний мастер Лхагвасүрэн 4:0 -ээр спортын мастер Мөнхзоригийг, спортын мастер Болор-Эрдэнэ 4:1-ийн харьцаагаар спортын мастер Должинзууг тус тус хожиж Азийн Ширээний Теннисний Холбооноос Олимпод оролцох эрхээ гардан авлаа.
 
Э.ОТГОО
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?