ТОКИО- 2020 ЗУНЫ ОЛИМП ГАДНЫН ҮЗЭГЧДИЙГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗЛАА

2021-03-23  

Олимп болно. Дахин хойшлуулах боломжгүй гэсэн шийдвэрийг Олон Улсын Олимпийн Хороо гаргалаа. Харин энэ удаагийн олимпийг үзэгчгүй, хөгжөөн дэмжигчгүй хийх шийдвэрийг Токио - 2020 Зуны Олимпийн Зохион байгуулах Хорооноос зарлалаа.  Олимпийг үзэхээр зэхэж байсан сая сая хөгжөөн дэмжигч, тамирчдын гэр бүл, ах дүү, найз нөхдөөс нь хүлцэл өчье. Үзэгчгүй, хөгжөөн дэмжигчгүй Олимп гэдгийг үзэгчдийн болон тамирчдын зүгээс ч төсөөлөхөд бэрх. Гэхдээ бид анхнаасаа нэг л зүйлийг анхаарна гэдгээ илэрхийлсэн. Энэ бол тамирчны ч, үзэгчийн ч эрүүл мэндийн баталгаа. Энэ зарчимд тулгуурлан дээрхи шийдвэрийг гаргасан учир Олон Улсын Олимпийн Хороо дээрх шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Зуны олимп болон пара-олимпийн наадам амжилттай болно гэдэгт итгэж байна. Эрх олгогдсон телевиз , хэвлэлийнхний ачаар дэлхий дахин Олимпоор амьсгална гэдэгт итгэлтэй байна гэж ОУОХ-ны ерөнхийлөгч Бах хэллээ. Зарагдсан билетийг буцаах үйл ажиллагаа эхэлж буй аж.

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?