Монгол улсад ширээний теннис хөгжсөн 64 жил, холбоо байгуулагдсаны 61 жилийн түүхэнд Монголын ширээний теннисчид анх удаа Олимпод оролцох боллоо. Монголын ширээний теннисний шигшээ багийн гишүүн, ОУХМ, улсын 4 удаагийн аварга Э.Лхагвасүрэн ( эр), спортын мастер, улсын аварга Б.Болор-Эрдэнэ( эм), спортын мастер Ж.Мөнхзориг( эр), спортын мастер Б.Должинзуу ( эм) нар Токио -2020 зуны олимпийн нэгбүрчилсэн төрлийн эрхийн төлөө Катар улсын Доха хотод зохиогдсон Олимпийн эрх олгох олон улсын тэмцээнд оролцсон. Тус тэмцээнээс олон улсын хэмжээний мастер Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ нар өрсөлдөгчдөө ялж нэгбүрчилсэн төрөлд оролцох эрхийг гардан авсанд баяртай байна. Ингэснээрээ Зуны олимпод оролцох буй спортын 13 дахь төрөл нь ширээний теннис боллоо. Энэхүү түүхэн амжилтаар Монголын Ширээний Теннисний Холбоо, теннис сонирхогч бүх монголчууд бахархаж байна. Одоо бидний хувьд Олимпийн бэлтгэлийн төлөвлөгөөндөө орж байна. Дөрвөн тамирчны хамт Алмата хотод Казахстаны теннисчидтэй хамтарсан бэлтгэл хийхээр Алмата хотыг зорьж ирээд байна гэж МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах Control.mn сайтад тодруулга өглөө.