ЕВРОПА ЛИГИЙН ШӨВГИЙН НАЙМД МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД, АРСЕНАЛ БАГУУД ШАЛГАРЛАА

2021-03-23  

Айлын талбайд маш сайн тоглож буй нь Манчестер Юнайтед багийн онцлог болж хувирсан. Тэд энэ удаа Испанийн Гранада багтай сугалаа таарсан.

Энэ улиралд тун давгүй тоглолт үзүүлж байгаа багийн нэг бол яах аргагүй Манчестер Юнайтед. Тэд Премьер Лигт хүснэгтийн 2-д бичигдэж, Италийн Милан багийг талбай дээр нь хожсоноор шөвгийн наймд Английн Арсенал багийн хамт шалгарсан. Айлын талбайд маш сайн тоглож буй нь Манчестер Юнайтед багийн онцлог болж хувирсан. Тэд энэ удаа Испанийн Гранада багтай сугалаа таарсан. - Ирэх жил бид Аваргуудын Лигт зодоглоно. Тиймээс энэ улиралд Европа Лигт амжилттай сайн тоглох зорилгыг өмнөө тавьсан. Европын нэр хүндтэй энэ тэмцээний цомыг өргөхийг хүсэхгүй хэн байх вэ. Боломжоо 100 хувь ашиглахыг төлөө зүтгэнэ. Английн хөлбөмбөг Европад ноёрхож эхэлсэн гэдгийг харуулах цог ойртжээ. Аваргуудын Лиг, Европа Лигийн цомыг Английн багууд өргөх болно гэдэгт итгэлтэй байна гэж Солкжайер хэллээ.

Английн нөгөө нэг баг болох Арсенал шигшээ 4-д үлдэх бүрэн боломжтой. Тэд Чехийн Слава Прага хэмээх маш зөөлөн боорцогтой учраа таарсан.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?