Өнгөрсөн улирлын Аваргуудын Лигийн финалд таарч байсан. Тэгэхэд Байер Мюнхен 1:0-ээр хожиж цом өргөсөн. Энэ улиралд арай л дээгүүр таарлаа. Хүндхэн тоглолт болно. Тоглолт 90' биш, 180 минут үргэлжлэнэ. Энэ бол өнгөрсөн улирлаас ялгаатай нь. Бид Испанийн болон Европын хүчирхэг баг Барселонаг зайлуулж чадсан. Тэгэхээр Байер Мюнхенийг ч бид бас тоглолтоос гаргаж чадна. Ингэж Парис Сан Жермен багийг энэ улирлаас удирдах болсон Поччеттино хэллээ. Тэрбээр хоёр улирлын өмнө Аваргуудын Лигийн финалд Тоттенхэм багийг хүргэсэн гавьяатай нэгэн.