ЧЕЛСИ БАГ ТОП 4-Д ШАЛГАРНА

2021-03-23  

Томас Тучель. Энэ дасгалжуулагчийн удирдлага дор Челси гайхамшгийг үзүүлж эхэлсэн. 13 тоглолт хийхдээ нэг ч хожигдол амсаагүй. Премьер Лигт хүснэгтийн эхний 4-д эрэмбэлэгдсэн. Аваргуудын Лигт, 2014 оноос хойш анх удаа шигшээ наймд шалгарлаа. Тэдний учраа харьцангуй зөөлөн. Порто бол Байер Мюнхен биш гэдэг нь ойлгомжтой. Тэднийг давж чадна гэдэгт хөлбөмбөгийн мэргэжилтнүүд эргэлзэхгүй байна. Түүний дараагийн учраа нь Реал Мадрид, Ливерпуль багийн аль нэг. Аль аль нь өмнөхөөсөө уруудсан багууд. Тиймээс сайн тогловол Челси баг Аваргуудын Лигийн финалд ч үлдэх бүрэн боломжтой.

 

 

Ц.ЭНХБАТ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?