МАНЧЕСТЕР СИТИ ШӨВГИЙН НАЙМД БОРУССИА ДОРТМУНДЫГ СУГАЛЛАА

2021-03-23  

Аваргуудын Лигийн шилдэг наймд Английн 3, Германы 2, Португалийн 1, Испанийн 1, Францын 1 үлдлээ. Сүүлийн 3 улиралд Манчестер Сити багаас их зүйлийг хүлээсэн ч шилдэг наймын давааг давж чадалгүй бүдэрч байсан. Энэ улирлын хувьд Шөвгийн 16-д Мюнхений Глабадрах багийг хожиж шигшээ наймын босгыг ямар ч гэсэн давлаа. Гэвч Манчестер Сити баг тун эвгүй хэсэгт оров. Германы Боруссиа Дортмунд багийг хожиж болох ч, дараагийн учраа нь Байер Мюнхен- Парис Сан Жермен багийн аль нэг нь таарах боллоо. Тэд бол өнгөрсөн улирлын Аваргуудын Лигт финалдсан багууд гэдгийг хөлбөмбөг сонирхогчид мэдэж буй. Дээр нь Боруссиа Дортмунд багийг ч басаж болохгүй. Тус багт гэрэлтэж буй залуу од Эрлинг Хааланд зүтгэж буй. Тэрбээр энэ улирлын Аваргуудын Лигийг 10 гоолтойгоор хошуучилж буй аюултай довтлогч. Энэ бүхэн нь Манчестер Сити багийн Аваргуудын Лигт түрүүлэх хүслийг хясах магадлал өндөр болгожээ.

 

 

Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?