Хөлбөмбөг үүссэн буурал европ 1960 онд анх удаагаа тивийнхээ аваргыг шалгаруулсан түүхтэй. Францад зохион байгуулагдсан тус тэмцээн 7 сарын 6-аас 7 сарын 10 өдрүүдэд Парис хотын “Parc des Princes”, Марсель хотын “Stade Velodmore” гэсэн 2 цэнгэлдэхэд явагджээ.
Австрали, Болгар, Чехословак, Дани, Франц, Зүүн Герман, Грек, Унгар, Норвеги, Польш, Португали Румын, Испани, Турк, Зөвлөлт Холбоот Улс, Югослав зэрэг 16 улс анхны Европын Аварга Шалгаруулах тэмцээнд оролцжээ. Хагас финалд ЗХУ, Чехословактай тоглон 3-0 ээр, Югослав Францтай тоглон 5-4 өөр хожин финалд шалгарсан. Финалд ЗХУ Югославтай тоглон 2-1 хожин анхны Европын Аварга хэмээх алдар хүндийг хүртсэн. Чехословак Францыг 2-0 ээр хожин хүрэл медалийг хүртсэн.
Тэмцээний мэргэн буучдаар ЗХУ-ын Валетин Иванов, Виктор Понедельник, Югославын Дразан Жеркович, Милан Галич, Францын Францос Хьютте нар тус тус 2 гоолтойгоор шалгарсан.
Шигшээ тоглолт ЗХУ-Югослав