ЖОЗЕ МОУРИНОГИЙН ҮЛГЭР ТӨГСЛӨӨ

2021-03-23  

Намайг л дасгалжуулагчаар сонго. Учир нь намайг л цом дагадаг. Би л багаа ялалтанд хүргэдэг. Европа Цомд би хоёр удаа оролцсон. Хоёуланд нь цом өргөсөн. Энэ удаа бид Арсеналтай л финалдана гэж ам бардам ярьж байсан Жозе Моурино багаа шилдэг наймд ч үлдээж чадсангүй. Талбай дээрээ 2:0-ээр хожсон Тоттенхэм багийг дараагийн шатанд шатанд шалгарна гэдэгт эргэлзсэн хүн байгаагүй. Тэр тусмаа Динамо Загреб багийн дасгалжуулагч нь авилгын хэргээр ял сонссон байсан үе. Гэвч хорватууд бууж өгсөнгүй. Ялалтыг тэд " суйлж" авлаа. Ингэснээр Жозе Моуриногийн үлгэр төгсөв. Харин Тоттенхэм багаас хөөж явуулсан Поччеттино дасгалжуулагч Барселона багийг бутниргэж Аваргуудын Лигийн шилдэг 8 багт үлдсэн. Тэрбээр Тоттенхэм багийг Аваргуудын Лигийн финалд хүргэсэн гавьяатай гэдгийг эргэн дурсаж эхэллээ.
 
 
 
 
 
Э.ЛХАГВА
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?