Өдгөө 31 настай комусуби цолтой Такаяши 10 өдрийн дараа нэг ч уналгүй, 10 даваатайгаар хаврын башёг итгэл төгс хошуучилж байна. Тэр өнөөдөр Шоодайтай учраа таарна. Тэрбээр гурван озеки цолтны хоёрыг давсан. Их аварга Хакухо бэртлийн улмаас башёг орхисон тул үлдсэн 5 барилдаанд түүнийг зогсоох сумочин олдохгүй болжээ. - Би барилдаандаа л төвлөрч буй. Түрүүлнэ гэж санаа бодлоо зовоолгүй, зөвхөн л урдахь барилдаандаа л анхаарч буй. Гэтэл 10 давчихлаа . Энэ эрчээ л хадгална. Биеэ барилгүй, чөлөөтэй, санасан бодсоноо хийж барилдана гэж тэрбээр хэллээ. Энэ башёд Тэрофужи 10 давж чадвал озеки цолоо эргүүлэн авах юм.