Энэ сарын 30-наас эхлэн Испани улс цар цахлын эсрэг хорио цээрээ сулруулж эхлэх шийдвэр гаргалаа. Тиймээс Аваргуудын Лиг, Европа Лигт тоглож буй Реал Мадрид , Гранада багууд өөрийн учраа болох Английн Ливерпуль болон Манчестер Юнайтед багуудыг өөр өөрсдийн талбай дээрээ хүлээн авах боломж нээгдсэн байна. Тиймээс Атлетико Мадрид багтай ижил Зүүн Европын орны цэнгэлдэх хүрээлэнг түрээслэх шаардлагагүй болжээ. Энэ бүхэн нь эзэн багт тун тааламжтай, бүр давуу нөхцөлийг бүрдүүлэх болно гэж Зинадин Зидан хэллээ.