ТОКИО-2020 ЗУНЫ ОЛИМПИЙН НАЙДВАР ТОМАКАЗУ ХАРИМОТО ДОХАД ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

2021-03-27  

Олимпийн эрх олгох тэмцээний нэгбүрчилсэн төрөлд Японы Харимото( эр), Мимо Это (эм) нар түрүүллээ. - Сүүлийн хагаст жилд оролцсон цорын ганц олон улсын тэмцээн. Тиймээс сэтгэл зүйгээ удирдахад тун хүнд байлаа. Эхний тоглолтоос финалын тоглолт дуустал сэтгэл санаа тогтож өгсөнгүй. Амаргүй тоглолт байлаа гэж Японы Токио-2020 зуны олимпийн найдвар, өдгөө 17 настай, гэрэлтэж буй од Харимото хэллээ.

Дадлага сургуулилт хийх үеэр бүх зүйл болдог. Гэтэл сургуулилалтын үеэр хийж болж байсан зүйлээ тоглолтын үеэр алдах нь надад их тохиолддог. Тэгэхээр ганцаарчилсан бэлтгэл бол тун хангалтгүй. Харин Дохад өөрийн бэлтгэлээ шалгах сайхан боломж гарлаа. Хятадууд теннисчидээ илгээсэнгүй. Бодвол нууцлах зүйл байх шиг. Ямар ч гэсэн Олимпийн өмнө нэг сайхан сэргэлт авч чадлаа гэж Харимото нэмж хэллээ.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?