Үлэмж биет хочтой Тэрэнофужи сүүлийн 3 башёд 36 даваа авсан учир озеки цолоо эргүүлэн авах болзлоо биелүүллээ. Тэрбээр 13 дахь өдрийн барилдаанд даваагаа ахиулсан бол башёг тэргүүлэгч Такаяши унаснаар тэдний даваа унаа тэнцлээ. Сүүлийн 2 өдрийн барилдаанд давж чадваас Тэрэнофужи хоёр дахь цомоо өргөх боломж нээгдлээ.