ТОКИО -2020 ОЛИМПОД ОРОЛЦОХ ҮНДЭСНИЙ БАГИЙН АЛБАНЫ ХҮНИЙ ТООГ ЭРС БАГАСГАЛАА

2021-03-31  

Цар тахлын аюулаас болгоомжилж, Токио-2020 Зуны олимпод оролцох албаны хүмүүсийн тоог эрс бууруулах шийдвэрийг Олон Улсын Олимпийн Хорооноос гаргалаа. Гарцаагүй байх шаардлагатай, гар биеийн оролцоо бүхий л хүмүүсийг Токио хүлээн авахаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл тамирчдаас гадна, дасгалжуулагч багш, эмч, сэтгэл зүйч, массажист, багийн ахлагчаас өөр хэнийг ч нэвтрүүлэхгүй юм байна. - Орон орноос мэдүүлэг өгсөн нийт 90000 ( ерэн мянган) багийн гишүүдээс зөвхөн 30000( гучин мянга)-ыг л хүлээн авна. Тэдний тал хувь нь тамирчид байх болно. 11000( арван нэгэн мянган) энгийн тамирчин, 4000( дөрвөн мянган) пара- тамирчин. Үлдсэн 15000( арван таван мянга) нь Үндэсний багийн ахлагч, дасгалжуулагч, сэтгэл зүйч, массажист, орчуулагч) зэрэг ажил хэргийн зайлшгүй холбоотой хүмүүс байх ёстой. Наадмын спонсор байгууллагын нэрээр ирж буй шаардлагагүй хүмүүсийг ч хасах болно гэж Олон Улсын Олимпийн Хороо мэдэгдлээ.

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?