ПЕП ГВАРДИОЛЛА: ТЭНЦЭЭГЭЭС ХОЖИЛ НЬ ДЭЭР

2021-04-07  

Манчестер Сити 2: 1 Боруссиа Дортмунд. Аваргуудын Лигийн шөвгийн наймын эхний тоглолт ийм дүнтэй өндөрлөлөө. - Тоглолтын агуулгад сэтгэл дундуур байна. Ялангуяа эхний хагаст олигтой тоглолт үзүүлж чадсангүй. Хоёрдугаар хагас бол боломжийн. Тааруухан тоглосон учраас тааруухан дүн гарахаас өөр аргагүй. Гэхдээ ямар ч тохиолдолд хожил гэдэг ямар гайхалтай тоглолт үзүүлсэн тэнцээгээр өндөрлөсөн тоглолтоос илүү. Долоо хоногийн дараа хариу тоглолттой. Хожлын нэг гоолын илүүгээ л хадгалахад л хангалттай гэж МС багийн дасгалжуулагч Гвардиолла хэллээ. - Боруссиа Дортмунд энэ үдшийн эзэн нь байж чадсан. Бид хожих, дор хаяж тэнцэх хэмжээний тоглолт үзүүлсэн. Харамсалтай нь 20 секунд л бөмбөгийг хараанаасаа гаргасны балгыг амслаа. Тоглолтоо " угаачихлаа". Одоо яах вэ дээ. Талбай дээрээ л, хариугаа авах үлдлээ гэж Марко Ройс тоглолтын төгсгөлд сэтгэгдлээ хуваалцахдаа харамсангуй хэллээ.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?