КЛОПП: ШИГШЭЭД ШАЛГАРЬЯ Л ГЭЖ БОДОЖ БУЙ БОЛ ТОГЛОЛТОО Л САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

2021-04-07  

Сайн тоглож байж л амжилт үзүүлнэ. Өрсөлдөгчөө хожиж байж л шат ахина шүү дээ. Тэгэж чадахгүй бол шөвгийн дөрөвт үлдэх эрхгүй. Реал-Мадрид багтай хийсэн эхний тоглолт тун маруухан боллоо. Ялангуяа эхний 45 минут. Бид тун арчаагүй тоглолт үзүүллээ. Өөрсдөө юу ч хийж чадсангүй, довтолгоог ч олигтой хамгаалж чадсангүй. Хоёрдугаар хагас бол эн тэнцүү тоглолт үзүүллээ. Үр дүнд нь бид хожигдлоо. Гэхдээ тоглолт дуусаагүй. Хариу тоглолт 7 хоногийн дараа болно. Энд л юу чаддагаа үзүүлэх шаардлагатай боллоо. Барселона багийг 4:0-ээр хожиж болсон юм, Реал Мадрид багийг ч 2:0-ээр хожиж потенциал Ливерпульд бий гэж Клопп тодотголоо. - Энэ үдэш биднийх байлаа. Эхний тоглолтоо хожиж даалгавраа амжилттай биелүүллээ. Хариу тоглолт бий. Амаргүй тоглолт биднийг хүлээж буйг төсөөлж байна. Бид хожсон багийн тоглолтын тактикийг баримтлахгүй. 0:0-ээр өндөрлөсөн гэх сэтгэл зүйгээр хүч хайрлахгүй үзнэ. Реал Мадрид багийн уруудалт зогссон. Одоо бид дахин өгсөж буй. Ла Лигт ч бид тэргүүлэгчдийг нэхэж, тэдэнд алхам алхмаар ойртож буй. Аваргуудын Лиг ч мөн ижил. Тиймээс тоглолт бүрийг бид хожихыг хичээж буй гэж Зидан хэллээ.

Дөнгөж 18 настай довтлогч Венусус Жуниорын торгуулийн 16 руу орж ирэнгүүтээ хийсэн энэхүү цохилт гоолын салхийг хагалсан. Тэр тоглолтын төгсгөлд дахин нэг гоол оруулснаар тоглолт 3:1 -ийн харьцаатайгаар Реал Мадрид багийн хожлоор өндөрлөсөн.

 

 
 
 
Э.ЛХАГВА
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?