МБАППЕ: БИ САЙН БАГИЙН ХААЛГАНД ГООЛДОХ ДУРТАЙ

2021-04-08  

Байер Мюнхен бол маш хүчирхэг баг. Бид өнгөрсөн улиралд тэдэнд Аваргуудын Лигийн цомыг алдсан. Би финалын тоглолтонд гоолдож чадаагүй. Тэднээс даагаа нэхэж энэхүү тоглолтонд би 2 гоол орууллаа. Нэг гоолын зөрүүтэй ч биш хожлоо хамгааллаа. Бид цул байж чадсан. Багийнхандаа талархаж байна. Дасгалжуулагч ч биднийг зөв залсан. Одоо хариу тоглолт хүлээж байна. Бидний ойрын зорилго бол дараагийн шатанд шалгарах. Өөрөөр хэлбэл Байер Мюнхен багийг хожих. Тэдний довтолгоо аюултай. Нойер бол дэлхийн шилдэг хаалгач. Ийм багийн эсрэг дахин тоглоно гэдгээ ухамсарлаж буй. Шилдэг хаалгач Нойерын хаалганд дахиад ч гоол зоох болно. Бидний ойрын зорилго бол шилдэг дөрөвд шалгарах. Цаашлаад финалд шалгарах гэж Парис Сан Жермен багийн довтлогч Мбаппе хэллээ.

Тэр одоогоор Аваргуудын Лигт 26 гоол оруулаад байна. Өмнөх шатанд Барселона багийн хаалганд 4 гоол шигтгэсэн бол өчигдөр Европын бас нэгэн гигант баг болох Байер Мюнхен багийн хаалганд 2 гоол оруулж, багтаа хожил авчирлаа.
 
 
 
 
Э.ЛХАГВА
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?