ХАНСИ ФЛИК: ЭНЭ ХОЖИГДОЛ БИДНИЙ ЗОРИЛГЫГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ

2021-04-08  

Бид нийтдээ өрсөлдөгчийнхөө хаалганд 31 цохилт хийсэн. Энэ тоон үзүүлэлт боловч, ямар их боломж бидэнд байсныг гэрчилнэ. Парис Сан Жермен баг 6 довтлоод 3 гоол. Бид 31 цохиод 2 гоол. Өрсөлдөгч маань илүү үр дүнтэй байж. Энэ бол бидний дүгнэлт хийх зүйл. Гэхдээ бид ялагдаагүй. Бидэнд 90 минутын тоглолт бий. Үр дүнгээ сайжруулах тал дээр бид анхаарч, ажиллана. Эхний тоглолтонд бид хожигдсон нь үнэн. Тэглээ гээд бидний зорилго өөрчлөгдөөгүй. Бид шилдэг дөрөвд шалгарна. Парист, Парис Сан Жермен багийн талбайд бид бүхнийг өөртөө ашигтайгаар эргүүлэх болно . Зорилгодоо ч хүрэх болно гэж Байер Мюнхен багийн дасгалжуулагч Ханс Флик итгэлтэйгээр BBC спортод ярилцлага өгөхдөө хариуллаа.

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?