ОЛИМПИЙН ЭРХ АВСАН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2021-04-12  

Алма-Ата хотод зохиогдож буй Олимпийн эрх олгох Азийн тэмцээн, Ази тивийн аваргад оролцох Монголын чөлөөт бөхийн багийг хүргэсэн тусгай үүргийн онгоцоор олимпийн эрх авсан ширээний теннисчид эх орондоо хүрэлцэн ирсэн байна. - Эхний долоо хоног зочид буудалд, дараа нь гэр гэртээ 7 хоног хориотой байх болно. Түүний дараа нэгдсэн бэлтгэлд гарна гэж Шигшээ багийн дасгалжуулагч, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах хэллээ.

Монгол улсаас анх удаа Монголын ширээний теннисчид Олимпод оролцох болсонд Азийн Олимпийн Хорооны Зөвлөл баяр хүргэсэн байна.
 
 
 
Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?