АЗИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ХОЛБООНООС МШТХ-Д БАЯР ХҮРГЭЛЭЭ

2021-04-12  

Катар улсын Доха хотод зохиогдсон Олимпийн эрх олгох тэмцээний дүн албажлаа. Анх удаа Монгол улс ширээний теннисний төрлөөр Олимпод оролцох эрхийг Э.Лхагвасүрэн(эр, 33), Б.Болор-Эрдэнэ( эм,18) нар авлаа. Багш, дасгалжуулагч, тамирчид, холбооны нөр олон жилийн хөдөлмөрийн үр дүнд монголчууд зүй ёсныхоо үр шимийг хүртлээ. Та бүхнийг Токио -2020 зуны олимпод саадгүйгээр оролцоно гэдэгт итгэж байна. Олимпийн эрх авсанд Азийн Ширээний теннисний холбооны нэрийн өмнөөс болон хувиараа баяр хүргэе. Миний чин сэтгэлийн баярыг Монголын нийт теннисчид, багш дасгалжуулагч нар уламжилж өгөхийг хүсье гэсэн албан тоотыг Монголын Ширээний Теннисний Холбооны ерөнхийлөгч Ц.Гантулгын нэр дээр ирүүлжээ.
 
 
 
 
Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?