ТОМАС ТУЧЕЛЬ: СЭТГЭХҮЙН ХҮНД ДАРАМТТАЙ ТОГЛОЛТ БОЛЛОО

2021-04-14  

Сэтгэл түгшээсэн тоглолт. Талбай дээрээ 0:2-оор бидэнд хожигдсон Порто багт алдах зүйл байгаагүй. Алдах зүйлгүй баг хамгийн аюултай. Портод хожлоос өөр сонголт зүйл үлдээгүй. Тиймээс тэдний довтолгоо бүр нь осолтой байлаа. Бид довтолгоогоо хумьж, хамгаалалтаа бэхжүүлэх тактик баримталсан. Гэсэн хэдий ч хоёрдугаар хагасын дунд үед Порто гоолдож ерөнхий харьцааг 2:1 болгосон нь бидний өмнөх хожлыг туйлын эмзэг болгосон. Бөмбөг бөөрөнхий. Чиглэлээ яаж ч өөрчилж, хаалганд орчих осол дагуулж байв. Бид нэг гоол нэмээд алдчихвал бүх зүйл орвонгоор эргэх гээд. Сэтгэл түгшсэн тоглолт. Бид 0:1-ээр хожигдсон ч, айлын талбайд 2:0 -ээр байгуулсан өмнөх хожлын ачаар дараагийн шатанд шалгарлаа. Челси баг 2010 оноос хойш анх удаа Аваргуудын Лигийн их шөвөгт дахин шалгарлаа. Энэ бол Челси багийн үзүүлсэн том амжилт, том дэвшил. Гэхдээ бидний амжилт энэ хүрээд төгсөхгүй . Энэ улиралд Челси баг ч түрүүлэх зорилгыг өмнөө тавьж байна. Өнгөрсөн улиралд Францын Парис Сан Жермен багийг Аваргуудын Лигийн финалд анх удаа хүргэсэн Томас Тучель BBC спортод ийнхүү ярилцлага өглөө.

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?