ПЕП ГВАРДИОЛЛА: ХОЖЛЫГ БЭЛЭГЛЭДЭГГҮЙ, ХАРИН БУЛААЖ АВДАГ

2021-04-14  

Дортмундтай бид хариу тоглолт хийнэ. Хожих, хожигдохыг ёстой л тэнгэр мэдэх байх. Урьдчилан хэлэх нөхцөл алга. Нэг л зүйлийг би итгэлтэй хэлж чадна. Манчестер Сити оргил өөд тууштай өгсөж буй баг. Бодоод үз л дээ. Английн Премьер Лигт түрүүлэхэд, үлдсэн 7 тойргийн тоглолтоос ердөө л 3 хожил авахад хангалттай. Английн холбооны цомын аварга, Английн Лигийн цомын аваргын финалд бид үлдсэн. Аваргуудын Лигийн дунд, их шөвөгт бид сүүлийн 11 жил дараалан шалгарлаа. Английн Ливерпуль, Тоттенхэм, Францын Лион зэрэг багуудад өмнөх улиралд бүдэрсэн. Гэхдээ л боломж дуусдаггүй. Энэ жил амжилтаа ахиулах эсэх нь биднээс л хамаарна. Хожигдвол хасагдана. Тэнцвэл бид тэмцээнээ үргэлжлүүлнэ. Ялалтыг хэн ч зүгээр бэлэглэдэггүй. Түүний булааж л авдаг. Үүнийг Манчестер Сити багийн хөвгүүд сайн ойлгож байгаа. Тэгэхээр бид ялалтыг булаахаар Дортмундыг зорьж байна гэж Пеп Гвардиолла хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?